Аялал жуулчлалын бодлого төлөвлөлт

SMTO600 / Магистр

Багц цаг: 3

Менежментийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ: Академик компетенц: Аялал жуулчлалыг байгаль, нийгмийн нөхцөл нөөцөд тулгуурлан хөгжүүлэх суурь мэдлэгийг олгохын зэрэгцээ Монголын болон олон улсын түвшинд аялал жуулчлалын нөхцөл нөөц, байгаль, газарзүй, түүх, нийгэм, соёл, иргэншил, түүний онцлогийн талаарх цогц мэдлэгийг олж авна. Тогтвортой аялал жуулчлалыг зарчмын хүрээнд аялал жуулчлалыг бүсчилэн хөгжүүлэх онол, аргазүйг судалж, орон нутаг, тусгай хамгаалалттай газар нутагт байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх үзэл баримтлалыг судална. Судалгааны компетенц: Бүс нутгууд дахь аялал жуулчлалын нөхцөл, нөөцийг тодорхойлох, үнэлгээ хийн аялал жуулчлал хөгжих бүсүүдийн эрэмбийг тогтоох чадвар эзэмшинэ. Улсын ба орон нутгийн түвшинд аялал жуулчлалыг газарзүй, орон зайн хүрээнд зохистойгоор хөгжүүлэх, зохион байгуулах судалгааг хийх чадвар эзэмшинэ. Аялал жуулчлалын амьдралын мөчлөгийг тогтоож үе шат бүрт тохирсон бодлого, төлөвлөлтийг хийх арга зүйг суралцана. Ерөнхий компетенц: Олон улс болон бүс нутаг, орон нутгийн түвшинд байгаль, нийгэм, соёл, эдийн засгийн хязгаарлагдмал бөгөөд хэврэг нөөцүүдийг аялал жуулчлалын бодлого төлөвлөлтийн ялгаатай зарчмуудын хүрээнд хэрхэн зөв зохистой ашиглах бодлогыг төлөвлөж, хэрэгжүүлэх арга замуудыг судалж, үнэлж сурна.

Товч агуулга

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА: Монголоор :Аялал жуулчлалын бүс нутгийн тухай ойлголт, аялал жуулчлалыг бодлого төлөвлөлтийн шаардлага ба ач холбогдол, бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөлтийн үндсэн арга зарчмууд, жуулчны зорих газрын тухай ойлголт, аялал жуулчлалын төлөвлөлтийн зорилтууд, аялал жуулчлалын төлөвлөлт, судалгааны бэлтгэл, бүс нутгийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн судалгаа шинжилгээ, хамрах хүрээ, аялал жуулчлалын мэдээлэл боловсруулалтын аргууд, үр дүнгийн хэрэглээ, аялал жуулчлал хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийг тодорхойлох нь, аялал жуулчлал хөгжүүлэхтэй холбогдсон санал зөвлөмж боловсруулах, аялал жуулчлалын төлөвлөлтийг хэрэгжүүлэх ба хянах үйл явц, Монголын аялал жуулчлалын бүс нутгуудыг тодорхойлох асуудлыг багтаана.