Тоон систем

ECEN205 / Бакалавр

Багц цаг: 4

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Тоон технологийн үндсэн мэдлэг, комбинацийн болон цуваа логик хэлхээ зохион бүтээх, түүний цахилгаан болон хугацааны үзүүлэлтүүд дээр хэмжилт, анализ хийх чадвар олгох. CAD дээр суурилсан тоон системийн загварчлал хийх анхан шатны чадвар эзэмшүүлэх, микропроцессорын үндсэн мэдлэг олгох

Товч агуулга

Суурь ойлголт: аналоги болон тоон дохио, логик элементүүд, булийн алгебр, деморганы теорем, хоёртын арфиметик үйлдлүүд, кодууд, тоон хэлхээний үзүүлэлтүүд, RTL, DCTL, IIL, DTL, TTL, ECL,CMOS, Гурван-төлөвт логик. Комбинацийн логик хэлхээ: Карногийн карт, Квен Масласкийн аргачлал, хугацааны диаграм, don’t care нөхцөл, хазард, MSI хэлхээ ашиглан комбинацийн хэлхээний дизайн хийх. Цуваа логик хэлхээ: Mealy болон Moore-ийн төлвийн машин, төлвийг цөөлөх, One-hot аргачлал. Ассинхрон цуваа хэлхээ, тогтвортой байх нөхцөл, урсгал хүснэгт, implication table, merger diagram, ассинхрон цуваа хэлхээний анализ. Програмчлагддаг логик: хагас дамжуулагч санах ой, програмчлагддаг логик, VHDL, behavioral, structural, dataflow загварууд. Дизайны удамшилт, top-down дизайн, түүний аргачлал. Микропроцессорын дотоод бүтэц, ажиллах зарчим