Нийтийн болон хувийн эрх зүйн философи

JURI709 / Доктор

Багц цаг: 3

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

“Нийтийн болон хувийн эрх зүйн философи” хичээлийн зорилго нь нийтийн болон хувийн эрх зүйн үзэгдлүүдийн мөн чанар, агуулгыг философийн категориудын тусламжтайгаар судлан, эрх зүйн онтологи, аксеологи, гносеологийн асуудлуудыг танин мэдэхэд чиглэгдэнэ. Мөн нийтийн болон хувийн эрх зүйн салбаруудын орчин үеийн онолуудыг танин мэдэж, шинжлэх ухааны арга зүйг эзэмшүүлэх зорилготой болно. Эцэст нь суралцагсдад нийтийн болон хувийн эрх зүйн онол – арга зүйг эзэмшүүлэн, тэдний эрх зүйн сэтгэлгээг хөгжүүлэхэд “Нийтийн болон хувийн эрх зүйн философи” хичээлийн зорилго чиглэгдэнэ.

Товч агуулга

Энэ хичээл нь үндсэн хуулийн эрх зүйн философи, эрүүгийн эрх зүйн философи, хувийн эрх зүйн философийг судлахад чиглэгдэнэ. Үндсэн хуулийн эрх зүйн философийн хүрээнд үндсэн хуулийн философи үндэс, үндсэн эрх ба үндсэн хэм хэмжээний асуудлыг авч үзэхийн зэрэгцээ үндсэн хуулийн эрх зүйн орчин үеийн онол – арга зүйн асуудлыг судлана. Эрүүгийн эрх зүйн философийн хүрээнд голлон хууль зүйн хариуцлага, ялын философийн асуудлыг судлах болно. Хувийн эрх зүйн философийн хүрээнд эрх зүй, эдийн засгийн асуудлыг судлахын зэрэгцээ хувийн эрх зүйн онол – арга зүйн асуудлыг танин мэдэхэд хичээлийн агуулга чиглэгдэнэ. Мөн хувийн эрх зүйн философийг гүнзгийрүүлэн өмчлөх, гэрээний, гэм хорын эрх зүйн философийн онол – арга зүйн асуудлууд хичээлийн агуулгад багтаж байгаа болно.