Системийн биологийн үндэс

ICSI457 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Биологи, протеомик, геномик, метаболомик, анагаах ухаан, биоинформатик гэх мэт олон салбарын дунд хөгжиж байгаа системийн биологийн судлах зүйл, судалгаа арга зүй, хэрэглээний талаар нарийвчилсан ойлголт өгч, туршилт болон загварчлалын арга, судалгааны ажил хийх зарим арга барил, чадварыг оюутанд эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Энэ хичээлээр сүүгээр бойжигчдын эсийн молекулын бүрдэл ба функцийг судалдаг. Системийн Биологи гэж юу болох тухай нарийвчилсан ойлголт өгнө. Эсэд явагдах процессуудад уураг, липид, ион гэх зэрэг олон төрлийн молекулуудын оролцоо, тэдгээр молекулын хоорондын харилцан үйлчлэл, тухайн системийн янз бүрийн түвшинд үүргээ гүйцэтгэх байдлыг судална. Мөн эс ба эс хооронд явагддаг сигнал дамжуулал, транскрипц, эсийн хөдөлгөөн, цахилгаан өдөөгдөлт зэрэг гол процессуудын тухай ойлголт эзэмшүүлнэ.