Биологийн нөөц ба аялал жуулчлал

BIOR416 / Бакалавр

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Биологийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглахад тогтвортой аялал жуулчлалыг хөшжүүлэх нь хамгааллын нэгэн гарц мөн болох талаар мэдлэгийг оюутанд эзэмшүүлнэ. Амьд байгаль буюу биологийн нөөцөд түшиглэсэн аялал нь орчин үеийн аялал жуулчлалын нэгэн томоохон чиглэл болон хөгжиж байгааг анхааран дэлхийн болон Монгол орны хэмжээнд хөгжүүлэх боломжтой биологийн нөөцөд тулгуурласан тусгай сонирхлын аяллын бүтээгдэхүүн гаргах чадвар, дадал зэргийг олгоно.

Товч агуулга

Биологийн нөөцөд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аяллын ялгаатай бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө боловсруулах, улмаар тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар биологийн нөөцийг хамгаалах мэдлэгийг лекц болон семинарын хичээлээр эзэмшүүлэхэд энэ хичээлийн үндсэн агуулга оршино.