Газарзүйн хичээлийн үнэлгээний арга зүй

GEED311 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь газарзүйн сургалтын хөтөлбөрийн хүрээнд үнэлгээний онол, практикт суралцаж, багшийн үйл ажиллагаандаа тусгахад оршино. Газарзүйн боловсролын үнэлгээний онолын мэдлэг ба дадлага ажлуудад үндэслэн сургалтын ерөнхий хөтөлбөрөөс ээлжит хичээлийн үнэлгээ хүртэл зохиох, эксперт хийх, шалгах, үнэлэх чадвартай болно. Лекц нь сургалтын хөтөлбөрийн чиг хандлага ба боловсролын орчин үеийн бодлогын өөрчлөлтийн дагуу оюутны үйл ажиллагааг дэмжиж, оролцоог эрхэмлэнэ.

Товч агуулга

Үнэлгээ, явцын болон эцсийн үнэлгээ, өөрийн үнэлгээ, Газарзүйн боловсролын үнэлгээ, item response theory, сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, нэгжийн үнэлгээ, ээлжит хичээлийн үнэлгээ, үнэлгээний шалгуур, үнэлгээний стандарт, Элсэлтийн ерөнхий шалгалт, Чанарын үнэлгээ, Улсын шалгалт, даалгавар, олон сонголтот даалгавар, задгай даалгавар, блюпринт зэрэг ойлголтуудыг олгоно.