Ажил мэргэжил судлалын онол, арга зүй

SBCS602 / Магистр

Багц цаг: 4

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн зорилго нь суралцагчид АМЧБО, зөвлөх ухааны онол, арга зүйн мэдлэг олгож, ажил мэргэжлийн хүрээ, суралцах чиглэлээ сонгоход тулгардаг асуудлыг сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны үүднээс шинжлэх, шийдвэрлэх оновчтой арга зүйг сонгох, сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чадвар эзэмшүүлэхэд энэ хичээлийн зорилго, ач холбогдол оршино.

Товч агуулга

Мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээний зорилго, зорилт. Ажил, мэргэжил сонголтын бие хүний наснаас хамаарах онцлог. Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох ажлын зохион байгуулалт. Ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээний арга, зарчим, ёс зүй. Бие хүний мэргэжилд чухал шинж чадварыг тодорхойлох. Мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнгийн шалгуур. Мэргэжлийн ангилал. Мэргэжлийн тодорхойлолт. Бие хүний чадавхийн физиологийн болон сэтгэлзүйн үндэс. Мэргэжлийн төлөвлөгөөний төрөл. Ажил, мэргэжлийн үндэслэлтэй сонголтын урьдач нөхцөл. Мэргэжлийн хөгжлийн үе шатууд. Байгууллагын хүний нөөцийн эрэлт. Ажилтныг сонгон шалгаруулалт. Аттестатчилал. Хүний нөөцийн хөгжлийн төлөвлөлт.