Энзимийн кинетик

BIOC802 / Доктор

Багц цаг: 2

Биологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Орчин үед биотехнологий үйлдвэрлэл, генийн ба эсийн инженерчлэл, хөдөө аж ахуй, анагаах ухаан, аналитик болон химийн үйлдвэрлэлийг энзимгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Эдгээр үйлдвэрлэлд энзимуудыг өргөн хэрэглэж байгаа тул зайлшгүй энзимийн шинж чанар, үйлчлэх механизм, кинетик, хэрэглээний талаар онолын болон практик мэдлэг эзэмших шаардлага гарч ирж байна. Үүнд энэхүү хичээлийн агуулга чиглэгдсэн ба гол ач холбогдол нь энзимийн кинетикийн талаархи мэдлэгийг цогц байдлаар эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Энэ хичээлээр ферментийн молекулын химийн бүтэц, байгууламж; өвөрмөц үйлчлэл, ферментэт урвалын кинетик, үйлчлэлийн механизмууд, түүнд үйлчлэх факторууд: орчны рН, температур, идэвхжүүлэгч болон саатуулагч бодис, ионы хүч, бусад факторуудын нөлөө; эсийн дотор биосинтезийн ба молекулын түвшинд зохицуулагдах механизм, ялгах цэвэршүүлэх, хэрэглээ зэргийг судална.