Аялалын бүтээгдэхүүний удирдлага

HTSM101 / Бакалавр

Багц цаг: 3

Худалдаа үйлдвэрлэлийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Аяллын бүтээгдэхүүн төлөвлөлт, ашиглагдах нөөцүүдийг ангилал, тодорхойлолт, нөөцийн ашиглалт, даацын тодорхойлолт хийж, Монголын аялал жуулчлалын нөхцөл нөөц, тэдгээрийг аялал жуулчлалын үйл ажиллагаанд татан оролцуулах, улмаар Монголын аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлуудын талаар үндсэн ойлголттой болж, Монголын аялал жуулчлалын байгууллагуудын хоорондын уялдаа, аялал жуулчлалын бүсүүдийн талаар онол, практикийн нэгдсэн ойлголттой болно.

Товч агуулга

Тус хичээлийн агуулгад дараах сэдвүүд багтана. Үүнд: Аялал жуулчлалын бүтээгдэхүүний тодорхойлолт, хүний гараар бүтээгдсэн элемент болон байгалийн элемент, зорих газар болон сонирхлын цэг Аяллын бүтээгдэхүүний нөөцийн тодорхойлолт, аялал жуулчлалын нөөц ашиглалт, даацын тухай ойлголт Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн бүтэц, аяллын маршрут /замнал/, aяллын хөтөлбөр, aяллын бүтээгдэхүүн, маркетингийн иж бүрдэл Монгол орны байгалийн болон нийгэм-соёлын нөөцүүд Монголын аялал жуулчлалын төрийн болон олон нийтийн байгууллагуудын бодлого, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа хоорондын хамаарал