Гадаадын сэтгүүл зүй

JOUR315 / Бакалавр

Багц цаг: 3

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Сэтгүүл зүйн мэргэжлээр сурч байгаа оюутны заавал үзэх мэргэжлийн хичээл. Сэтгүүлчийн мэргэжлийг сонирхдог аль ч салбарын оюутан судалж болно. Энэ хичээлийг үзсэн оюутан 1. Дэлхийн сэтгүүл зүйн түүх, хөгжил, нийгэм цаг үедээ гүйцэтгэсэн гол үүрэг, ач холбогдлыг мэдсэн байх 2. Орчин үеийн дэлхийн сэтгүүл зүйн төлөв байдал, онцлог, хөгжил, өөрчлөлтийг өндөр хөгжилтэй орнуудын жишээн дээр мэддэг байх 3. АНУ, Англи, Герман, Франц, Орос, Хятадын сэтгүүл зүйн онцлог, ялгаа, адил шинж, мөн чанарыг тодорхойлж Монголын сэтгүүл зүйн түүх, хөгжил, орчин үетэй харьцуулдаг байх шаардлагатай. Энэ хичээлийг үзсэнээр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын сэтгүүл зүйн талаарх мэдлэгтэй болно. Хичээлийг үзсэнээр сэтгүүл зүйн онолын мэдлэгээ гүнзгийрүүлж, өөрийн орны ОНМХ-ийг бусад орнуудынхтай харьцуулах болно. Сонгон суралцах хичээл болон дипломын ажилд бэлтгэхэд тусална.

Товч агуулга

Дэлхийн сонин хэвлэл үүссэн шалтгаан, улс төр, эдийн засаг, техник технологиийн хүчин зүйлс, анхны хэвлэлүүд тэдгээрийн онцлог, хэвлэлийн хяналтын эхлэл, Английн сэтгүүл зүйн улс төрч, нийтлэл зүйн шинж төлөв, Францын бие хүн, утга зохиолын хэвлэлийн шинж төлөв, Германы шинжлэх ухаанч, орон нутгийн, Америкийн “зоосны” хэвлэлийн үе, хэвлэл, мэдээллийн төвлөрлийн эхлэл, анхны корпораци “Шар”, сонгодог хэвлэл, Оросын шог хошин улс төрч, Хятадын гүн ухаанч сэтгүүл зүйн хандлага. Социалист сэтгүүл зүйн онцлог. Америкийн шинэ сэтгүүл зүй, Европын гэгээрүүлэгч сэтгүүл зүй, Аксель Шпрингер, Рупер Мэрдок нарын үйл ажиллагаа. АНУ, ОХУ, Герман, Англи, Франц, Хятад, Японы сэтгүүл зүйн түүх, хөгжлийн онцлог, өнөөгийн байдлын талаар зохих мэдлэг олж авна. Мөн, мэдээллийн харилцааны хувьсгалууд, чөлөөт хэвлэл, хэвлэл мэдээллийн засаглал. ТВ-ийн үүсэл, хөгжил, хэтийн төлөв. ТВ 21-р зууны гол мэдээллийн хэрэгсэл болох нь, радиогийн өнөөгийн төлөв, Зар сурталчилгааны ОНМХ дэх үүрэг, нөлөөлөл. Мэдээллийн технологийн хөгжил ба мэдээлэл. Судалгааны сэтгүүл зүйн талаар ерөнхий ойлголт өгнө. Даяаршил ба дэлхийн сэтгүүл зүй, интернет ба орчин үеийн мэдээллийн орчин зэрэг сэдвээр бие даалт хийн баримт жишээнд тулгуурласан сонсгол бэлтгэх.