Орос хэл, соёл судлал

RULI445 / Бакалавр

Багц цаг: 3

Европ судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хэл шинжлэлийн хөгжлийн өнөөгийн шатанд хэлийг хүнтэй, ард түмний ахуй, соёл, сэтгэлгээний үндэсний онцлогтой холбон үзэх болсонтой холбогдуулж аливаа хэлний үгийн санд тодорхой орон зай эзлэх үндэсний соёлын холбогдолтой үг хэллэгийг судалж өөрийн хэлтэй харьцуулах нь хүн төрөлхтний нийтлэг хийгээд, ард түмнүүдийн соёл, сэтгэлгээний онцлогийг ойлгож танихад тус болно. Уг хичээлийг судалснаар орос, монгол уран зохиол, хэвлэл мэдээллийн эхэд задлан шинжилгээ хийх, тухайн ард түмний соёл хэрхэн хэлэнд тусгалаа олсон зэрэгт дүн шинжилгээ хийх чадвартай болно.

Товч агуулга

Энэ хичээлээр үгийн сангийн нэгжүүд ард түмний соёлын илэрхийлэл болохтой танилцана. Үүний тулд өнөөгийн хэл шинжлэлд зонхилох болсон хэл, соёлын шүтэлцээний” асуудлыг ерөнхий хандлага болгож “Хэл орон судлал”-ын тухай ойлголт, соёлын тухай ойлголт, хэл соёлын шүтэлцээ, хэл соёлын шүтэлцээнд хүний хүчин зүйл, хүн төрөлхтний түгээмэл мэдлэг, ард түмний мэдлэг ба эдгээр нь ертөнцийн хэлний зураглалтай холбоотой болох нь, ард түмний амьдрал, ахуйн онцлог зүйл, эдгээрийг нэрлэсэн үгийн сангийн дүйцэлгүй нэгжүүд, тогтвортой нийлэмж, өвөрмөц хэллэг гэсэн сэдвээр лекц сонсоно. Лекц сонсохын зэрэгцээгээр оюутан бүр дээрх лекцийн сэдвээс тодорхой сэдэв сонгон багшийн удирдлагаар үг, хэллэг цуглуулах, ажиглалт, харьцуулалт, дүгнэлт хийх зэргээр бие даалтын ажил бичгээр хийж гүйцэтгэнэ.