Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй

INTL403 / Бакалавр

Багц цаг: 2

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Гадаадын хөрөнгө оруулалт нь дан ганц үндэсний эрх зүйн асуудал бус, харин олон улсын болон бусад улсын үндэсний эрх зүйн асуудал ч давхар хөндөгдөж байдаг, судлаачдын ихээхэн анхаарлыг татсан судлагдахуун билээ. Ийм ч учраас хөрөнгө оруулалт, түүнд хамаарах үндэсний ба олон улсын эрх зүйн зохицуулалт, олон улсын хөрөнгө оруулалтын гэрээ, түүний төрөл ангилал, хөрөнгө оруулалттай холбогдон үүсэх татвар, даатгал, баталгаа, хөрөнгө оруулалттай холбогдон үүсэх маргааныг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын талаар онолын бүрэн мэдлэгийг олгож, үндэсний ба олон улсын шүүх, арбитрын практикийг судлах нь энэ хичээлийн үндсэн зорилго болно.

Товч агуулга

Энэхүү хичээлийн зорилго нь дараахь үндсэн сэдвийг судалж, судалгаа хийхэд оршино: Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн тухай ойлголт, хөрөнгө оруулалтын нэр томъёо, хөрөнгө оруулалтын эрх зүйн эх сурвалж, түүний төрөл, хөрөнгө оруулалтыг үндэсний хууль тогтоомж, олон талт болон хоёр талт хөрөнгө оруулалтын хэлэлцээр, түүнчлэн засгийн газар ба хөрөнгө оруулагчийн хооронд байгуулах шууд гэрээгээр хамгаалах эрх зүйн зохицуулалт, орж ирж буй хөрөнгө оруулалтыг хүлээн авагч орны зүгээс хянах, хөрөнгө оруулалтын гэрээ, түүний төрөл ангилал, уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт, хөрөнгө оруулалтын гэрээнээс үүдэлтэй маргааныг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт, хөрөнгө оруулалтыг арбитр, арбитрын харъяалал, дэлхийн зарим улс дахь хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт зэрэг болно.