Нийгмийн ажил ба нийгмийн эрүүл мэнд

SOWO305 / Бакалавр

Багц цаг: 2

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нийгмийн Ажил ба Нийгмийн Эрүүл Мэнд хичээлээр нийгмийн эрүүл мэндийн түүхэн хөгжил, НЭМ-ийн судлах зүйл, судалгааны арга, үзэл баримтлал, халдварт,халдварт бус өвчлөл, түүнийг судалдаг тархвар зүйн шинжлэх ухаан, эрүүл мэндийн бүтэц тогтолцооноос улбаатай асуудлууд, эрүүл мэндийн ойлголтуудтайтанилцана. Орчин үед эрүүл мэндийн нийгмийн ажилтан нь НЭМ-ийн шинжлэх ухаанд бодитой хувь нэмэр оруулж, нийгмийн янз бүрийн бүлгийнхний хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалж,урьдчилан сэргийлэхэд үзүүлж буй тусламж үйлчилгээтэй танилцана. Оюутнууд өөрсдөө ямар нэг халдварт бус өвчнийг сонгон авч задлан шинжилгээ хийн, тархалт, шалтгаан, хамгаалах арга зам, эрүүл мэндийн нийгмийн ажилтны үзүүлж болох үйлчилгээг санал болгоход суралцана.

Товч агуулга

:Нийгмийн эрүүл мэндийн хандлага нь асуудлыг тодорхойлж, учир шалтгааныг тогтоож, нотолгоонд суурилсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх мөн тулгарсан асуудалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа стратегийн үр нөлөөг үнэлэхэд анхаарлаа хандуулдагийг, анагаахын шинжлэх ухааны судлах зүйлээс ялгаатайг тайлбарлана. НЭМ-ийн шу-ны 3 үүрэг болох үнэлэх, бодлогод нөлөөлөх, нотолгоонд түшиглэдэг (assurance). НЭМ-ийн амжилттай хэрэгжсэн 10 том хөтөлбөр үйлчилгээгээр тайлбарлана. Нийгмийн эрүүл мэнд, Нийгмийн эрүүл мэндийн асуудлууд өвчлөл гарах болсон шалтгаан нь тухайн нийгмийн нөхцөл байдал, түүхтэй салшгүй холбоотойг эртний нийгмээс эртний, дундад зууны үе, сэргэн мандлын үе, эрүүл мэндийн статистик үүсэж эпидемилогийн шинжлэх ухааны үүсэл тавигдсан, бактерлоги, иммунологи зэрэг эрүүл мэндийн хөгжлийн түүхтэй нь холбон судална. Эрүүл мэндийн хөгжлийн түүхтэй холбоотой Халдварт ба халдварт бус өвчлөлийн онцлог, шалтгаан, урьдчилан сэргийлэх арга замуудтай танилцана. Авч явуулж байгаа арга хэмжээг Хэдийд (intervention) анхан шатны, 2 догч шатны дээд шатны, Хэн явуулж байгаагаар (хувь хүнд, эмзэг бүлгийнхэнд, нийт хүн амд гэх мэт), Хэрхэн (боловсролоор, сэдлээр, үүрэг даалгавраар, өөрчлөлтөөр) гэх мэт хэрхэн өөрчилж байгаа арга замуудад задлан шинжилгээ хийнэ.Эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудын үзүүлж байгаа үйлчилгээ тусламжуудыг ХБХ, хүүхэд, хавдрын өвчтэй иргэд зэргээр нь авч үзнэ.