Биоархеологи

ANTH217 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Археологийн малтлага судалгаагаар олддог чухал хэрэглэгдхүүнүүдийн нэг бол эртний хүний олдвор байдаг. Эдгээр олдвор нь уг дурсгалаас гарсан хувь хүний тухай мэдээлээд зогсохгүй (нас, хүйс, төрхтний хамаарал г.м) тухайн үеийн байгаль орчин, нийгэм эдийн засгийн байдал, уг хүний хамаарч байсан нийтлэгийн талаар асар их мэдээллийг өгч чаддаг. Биоархеологийн хичээлээр археологийн малтлагаас илэрсэн хүний ясны олдворыг судлан түүхийн янз бүрийн үеийн хүн амын хооллолт, өвчлөл, хүн ам зүй, аж ахуйн хэвшил, амьдралын хэв маяг, угсаа гарвал зэргийг нэхэн тодорхойлдог аргуудтай танилцана.

Товч агуулга

Археологийн дурсгалаас олдсон эртний хүний ясны болон зөөлөн эдийн хатмал олдвор, түүн дээрх шинжүүдийг судлан эртний хүн амын дундах нийгмийн харилцаа, зөрчил, хүчирхийлэл, аж ахуй, эдийн засгийн байдал, амьдралын хэв маяг, угсаа гарвалын хамаадал, нүүдэл, шилжилт хөдөлгөөн зэрэг олон зүйлийг нэхэн сэргээх боломжтой. Уг хичээлийн агуулга тодорхой газар нутаг, түүхэн үеээр хязгаарлагдахгүй бөгөөд биоархеологийн судалгааны түгээмэл аргуудыг судлах болно.