Хятад хэлний өгүүлбэрзүй

CHIN423 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тус хичээл нь орчин цагийн хятад хэлний онолын цогц мэдлэгийг гүнзгийрүүлж, хятад хэлний өгүүлбэр зүйн тогтолцоог хэлний нэгж, тэдгээрийн харьцаа хамаарлын шүтэлцээнд авч үзэн, бүтэц, утга зүй, харилцаа болон үүргийн талаас судлах зорилготой. Хэлний өгүүлбэр зүйн түвшний үндсэн ухагдахуун ойлголтууд, өгүүлбэр зүйн задлан шинжилгээ хийх чадвар, дадал эзэмшүүлснээр өгүүлбэр зүйн нэгжүүд болон тэдгээрийн олон хувилбарыг орчин цагийн хятад хэлний хэм хэмжээнд нийцүүлэн хэрэглэх чадвар, дадал эзэмшүүлэх, хэлний түвшнүүдийн харилцан уялдааг ойлгож, хэлний бодит баримтыг хэл шинжлэлийн өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан бие даан бүтээлчээр ойлгох чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Товч агуулга

Орчин цагийн хятад хэлний өгүүлбэр зүйн тогтолцоо, үг холбох өгүүлбэр зүйн тогтолцоо, ангилан авч үзэх нь, өгүүлбэр зүйн нэгжүүд, өгүүлбэрт ялгах нь, өгүүлбэрийн гишүүд, тэдгээрийн хэл зүйн онцлог болон илрэх хэлбэр, өгүүлбэрийн хэв шинжүүд, ангилах нь, энгийн ба нийлмэл өгүүлбэрийн бүтцийн онцлог, хэл ярианы үйлдлүүд ба өгүүлбэрийн үүргийн хувьд ангилах нь, хятад хэлний өвөрмөц өгүүлбэрүүд, үйлдүүлэх утга илрэх нь, өгүүлбэрийн гүн болон өнгөн бүтэц, өгүүлбэрийн утга зүй болон хэрэглээний талаарх онолын мэдлэг олж, өгүүлбэр зүйн задлан шинжлэл хийх чадвар, дадал эзэмшинэ.