3D дүрс үүсгэлт

ICSI318 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн гол зорилго нь оюутнуудад тэдний мэддэг зургийн тухай ойлголтыг 3 хэмжээст орчинд хэрхэн үүсгэх талаар дэлгэрэнгүй ойлгуулах ба тухайлбал нэг хэмжээст мэдээллээс яаж 2 хэмжээст зурган мэдээлэл үүсгэх вэ? 2 хэмжээст зурган мэдээллээс хэрхэн 3 хэмжээст мэдээлэл үүсгэх вэ? Түүний ач холбогдол зураг үүсгэхтэй холбоотой арга техникүүдтэй танилцаж 1 хэмжээст мэдээллээс 2 хэмжээст зураг үүсгэх чадвартай болно. 2 хэмжээст зургууд ашиглан 3 хэмжээст мэдээлэл үүсгэх чадваруудыг эзэмшихээс гадна аргуудтай холбоотой математикын үндсүүдтэй танилцаж 3 хэмжээст орчинд хийгдэж болох олон технологийн ач холбогдлыг оюутнуудад таниулна.

Товч агуулга

Энэхүү хичээлийн агуулгаар бид зургийн талаарх үндсэн ойлголт биетийн гэрэлтэлтийн зураг гэж юу вэ? /projection/ 3 хэмжээст зургын талаарх ойлголт зураг үүсгэлтийн алгоритмууд, компьютер томографын тухай ойлголт өгнө. Мөн компьютер симуляци ба мэдээлэл цуглуулах болон 3 хэмжээст дүрс үүсгэлтийн асуудлууд, 3 хэмжээст дүрс үүсгэлтийн үндсэн ойлголтуудын талаар мэдлэг олгоно. Түүнчлэн Backprojection арга Filtered Backprojection арга болон бусад аргуудын талаар үзэх ба ялгаатай цацрагууд дээрх үүсгэлтийн аргуудын талаарх зураг үүсгэлтийн математикын аргуудын тухай болон зураг үүсгэлтийн шалгах тухай ойлголтуудыг өгнө.