Кристаллографи

PHYS420 / Бакалавр

Багц цаг: 2

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хатуу бие дэхь атомуудын эрэмбэлэгдсэн байрлал буюу кристалл бүтцийн талаар кристаллографид авч үзнэ. Математикийн бүлгийн онол ашиглан олон төрлийн физик системүүдийг загварчилж, ангилж, тооцож болдог ба бодисын кристалл бүтэц нь бүлгийн онолын төлөөлөл ашиглан илэрхийлэгдэх бөгөөд энэ нь физик, хими, материал судлалын салбаруудад маш олон чухал хэрэглээтэй юм.

Товч агуулга

Оронт тор, эгэл тор, Вигнер-Зейтцын тор, Миллерийн индекс, кристаллын анизотроп шинж чанар, кристаллын тэгш хэмийн хувиргалтууд, хоёр болон гурван хэмжээст Бравегийн торууд, стереографийн проекц, бүлгийн онолын үндсэн ойлголтууд, төлөөлөл, кристаллын цэгэн 32 групп, анизотроп шинж чанарыг тензороор илэрхийлэх, тэгш хэмийн хувиргалтын 3*4 хэмжээст төлөөлөл, кристаллын огторгуйн 230 групп, Олон Улсын Кристаллографийн таблицийн бүтэц ба тэмдэглэгээ, тэгш хэмжийн группын ерөнхий болон тусгай байрлал, кристаллын эвдрэлийн төрлүүд