Монгол хэл бичиг, найруулга зүй (Ерөнхий суурь)

LANG102 / Бакалавр

Багц цаг: 3

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Эх хэлний боловсролыг дээшлүүлэх асуудал нийгмийн хөгжлийн шаардлагаас урган гарч буй өнөө үед монгол хэлний суурь мэдлэг эзэмшүүлэх, хэлзүй, үгийн сан, утга зүй, найруулгын зохистой хэрэглээнд сургах, монгол хэлээр ярих, бичих, найруулах мэдлэгээ өдөр тутмын амьдралдаа хэрэглэж сургахад энэ хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

Монгол хэлний суурь боловсрол эзэмшихэд эн тэргүүн эх хэлнийхээ гарал үүсэл, хэв шинж, бусад хэлнээс ямар ялгаатайг мэдэх шаардлагатай. Орчин цагийн монгол хэлний талаар зохих мэдлэг эзэмшихийн үндэс нь монгол хэлний хөгжлийн түүхийг мэдэх явдал юм. Зөв ярих, бичих, найруулан сурахын үндэс нь зөв сэтгэх явдал учраас эхийг товчилж хураангуйлах, дэлгэрүүлэх, хэл сэтгэхүйн харьцаа хамаарлыг ойлгуулахад чиглэсэн эхийг унших, ярих, тайлбарлах, задлан шинжлэх дадлага хийлгэнэ. Үсгийн дүрмийн асуудал зөв бичихзүй, зөв дуудах зүйтэй холбоотойг мэдүүлж, бичгийн хэлний онцлог болон үүргийг таниулах, бичиг баримт боловсруулах, эрдэм шинжилгээний найруулан бичих аргад сургана.