Магадлалын онол - Математик статистик*

STAT203 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь суралцагчдад магадлалын онол, математик статистикийн ойлголтыг эзэмшүүлж эдийн засаг, статистикийн судалгаа шинжилгээний онолын үндсийг танилцуулах зорилготой

Товч агуулга

Энэхүү хичээлээр магадлал, математик статистикийн үндсэн ойлголтууд, арга зүйг хэрэглэх нөхцлийн хамт тайлбарлан таниулна. Хичээлийн эхэнд магадлалын үндсэн ойлголтууд, санамсаргүй хэмжигдэхүүн, түүний магадлалт тархалтууд болон математик дундаж, дисперс, моментууд зэрэг тодохойлогч тоон үзүүлэлтүүдийг авч үзнэ. Цаашлаад математик статистикийн үндсэн ухагдахуунуудтай танилцаж, төвийн хязгаарын теорем, түүвэрлэлтийн тархалт болон түүвэр судалгаа /туршилтын үр дүнд гарган авсан тоон мэдээллийг ашиглан эх олонлогийн үл мэдэгдэх параметрийн үнэлэлтийг хийх цэгэн болон интервал үнэлгээний аргууд, мөн статистик таамаглал дэвшүүлэн шалгах зэргийг дэлгэрүүлэн авч үзнэ.