Дүрсийн ба видео боловсруулалт

ECEN531 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Мультимедиа дохио болох аудио, видео, дүрсийг боловсруулах арга, техникүүдийг талаар мэдлэг олгох. МАТЛАБ програм ашиглан хэрхэн боловсруулах талаар суралцах

Товч агуулга

Мультимедиа дохио боловсруулалт нь аудио дохио боловсруулалт, дүрс боловсруулалт зэрэг олон төрлийн хэрэглээтэй. Энэ хичээл тоон дүрсийн талаар, тоон дүрс боловсруулалтын хэрэглээ, дүрс сайжруулах олон аргууд, дүрс таних гэх мэт тоон дүрс боловсруулалтын олон аргуудыг агуулах ба мөн аудио, видео боловсруулалтын үндэс, видео кодлолын үндэсийн талаарх ерөнхий агуулгыг хамарна. Энэ хичээл нь лекц, лаборатори гэсэн хэлбэрээр явагдах бөгөөд лабораторийн ажлыг оюутан бүр тусдаа гүйцэтгэж хийсэн ажлаа хамгаална