Байгаль орчны нөхөн сэргээлт

ENPT303 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Уул уурхайн болон хүний байгаль орчинд сөрөг нөлөөлөл бүхий аливаа үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх болон нөхөн сэргээлт хийхэд шаардагдах зардлыг тооцох аргазүй, аргачлалыг судалж эзэмших, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийснээр амьтан, ургамал, орчин болон улс орны нийгэм эдийн засагт ямар үр дүн үзүүлж болох талаар суралцагсад мэдлэг эзэмшүүлэх ач холбогдолтой

Товч агуулга

Байгаль орчны нөхөн сэргээлтийн үндсэн ойлголт, ач холбогдол, нөхөн сэргээлтийн төрлүүд, нөхөн сэргээлт хийх хувилбар, чиглэлүүд, нөхөн сэргээх аргазүй, нөхөн сэргээлтийн бэлтгэл ажил, ил, далд уурхай, хүдрийн болон хүдрийн бус ордын нөхөн сэргээлт, ухшид нөхөн дүүргэлт хийх, овоолгын нөхөн сэргээлт, тэдгээрийг налуулалт, тэгшлэлт, хэлбэржүүлэлт, дэвсэг үүсгэх, далан суваг шуудууг нөхөн сэргээх, хөрс сайжруулалт хийх зэргийн талаар заана.