Гарааны бизнесийн үндэс

MNGT101 / Бакалавр

Багц цаг: 2

Бизнесийн сургууль

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Олон улсын тавцанд гарааны бизнес, энтрепренершипийн хөгжил болон тэдгээрийн талаар нийт ард иргэд, их дээд сургуулийн оюутан залуусын мэдлэгийн тухайн улс орны хөгжилд ба бизнесийн орчинд үзүүлж буй нөлөө өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй бөгөөд гадаад болон дотоодын олон нэртэй их сургуулиуд уг хичээлийг өөрсдийн хөтөлбөрт албан ёсоор тусгаад буй өнөө үед тэдгээр олон улсын гарааны бизнесүүдээ дэмжин хөгжүүлсэн туршлагыг академик түвшинд судлан суралцсаны үндсэн дээр Монгол улсын гарааны бизнес, энтрепренершипийн өнөөгийн байдлын судалгааг хийж ОУ-н их дээд сургуулиудын хөтөлбөр болон манай улсад үйл ажиллагаа явуулж буй гарааны бизнесийг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагуудын хэрэгжүүлдэг хөтөлбөр, үйл ажиллагаанууд дээр дүгнэлт хийснээр гарааны бизнесийн экосистемийн бүрдэл хэсгийн нэг авьяас, ур чадварын хүрээнд оюутнуудыг гарааны бизнес эрхлэх онолын мэдлэг ба бодит чадвартай, сэтгэхүйтэй болгох нь уг хичээлийн үндсэн зорилго юм. Тухайн хичээлийн онцлог нь оюутнууд их сургуульд суралцаж буй хугацаандаа гарааны бизнесийн суурь мэдлэгүүдтэй танилцаж, хичээлийн үр дүнд туршилтын гарааны бизнес үүсгэж үзэх нь тэдэнд тодорхой давуу талыг бий болгох бөгөөд хичээлийн агуулга нь гадаад, дотоодын олон зуун шилдэг туршлагатай бизнес эрхлэгч болоод гарааны бизнесээс өгсүүлээд томоохон компаниудын бодит баримт, туршлагаар батлагдан, баяжигдсан тул амжилттай суралцсан оюутнуудын хувьд өөрсдийн бизнесээ босгоход бодит үр өгөөж, үнэ цэн ихтэй хичээл болж чадах юм.

Товч агуулга

Хичээлийн үндсэн агуулга нь гарааны бизнесийг 0 цэгээс хэрхэн эхлэх буюу өөрийн бизнесийг анх үүсгэж хөрөнгө оруулалт авах хэмжээнд хүртэл хөгжүүлэх явцад шаардагдах олон төрлийн судалгаа шинжилгээний ажлууд, тэдгээрийг боловсруулан гаргах арга замуудыг доорх үндсэн судлагдахуунуудын хүрээнд судлах юм. Энтрепренершипийн тухай ойлголт, түүний хөгжлийн үе шат, түүхэн замнал, ач холбогдол Бизнес санааны эх сурвалж, санааг боловсруулах арга Гарааны бизнесийн багийн бүтэц зохион байгуулалт, гишүүдийн үүрэг, онцлог Компаний удирдлагын бүтэц, тус бүрийн үүрэг, ялгаа Монгол улсад 0-цэгээс гарааны бизнесийг эхлэхэд шаардагдах татвар, эрх зүй, санхүүгийн мэдлэг Олон төрлийн эх сурвалжаас авсан бодит статистикийн тоон мэдээлэлд үндэслэн зах зээлийн судалгааг хийж боловсруулсан үр дүндээ суурилан зах зээлээ оновчтой тодорхойлох арга Хэрэглэгчдийн зан төлөвийг судлан, зорилтот хэрэглэгчээ тодорхойлох, тэднийг элсүүлэх зардлыг тооцох аргыг шат шатаар суралцах Бизнес хавтан ашиглаж сурах буюу бизнесийн ерөнхий төлөвлөгөө гаргах Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний туршилтын загвар гаргах Компаний үнэлгээ зөв гаргах, бүтээгдэхүүний үнэ тогтоох арга Гарааны бизнесийн санхүүгийн мэдлэг, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг тооцоолох, хөрөнгө оруулалт татах арга Маркетингийн сувгаа тодорхойлох, зар сурталчилгаа маркетингийн төлөвлөгөө боловсруулах Компаний үнэ цэнийг тодорхойлох, цаашдын тогтвортой үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах арга Амжилттай болон амжилтгүй болсон гарааны бизнесийн түүх, сургамжийг судлана Корпораци, жижиг дунд, гарааны бизнесийн ялгааг гаргаж судлана.