Америкийн нэгдсэн улсын боловсролын түүх

AMST304 / Бакалавр

Багц цаг: 3

Их Британи, Америк судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлээр сурган хүмүүжүүлэх онол, ухааныг удирдлага болгон колонын үеэс өнөө үеийг хүртэлх АНУ-ын боловсролын түүхийн үе шат, онцлог түүхэн үйл явдал, бодлого, тогтолцооны талаарх мэдлэг, мэдээллийг олгоно. АНУ-ын боловсролын тогтолцоог гүнзгийрүүлэн судалж, хөгжлийн үе шат, гол төлөөлөгч, шинэчлэл, шинэ онолтой танилцана.

Товч агуулга

АНУ-ын боловсролын тогтолцооны үүсэл, хөгжил, түүнд нөлөөлсөн голлох хүчин зүйлүүд, төрийн оролцоо, боловсролын талаарх хууль тогтоомжууд, сурган хүмүүжүүлэх шинэчлэл хөдөлгөөн, боловсролын талаарх шинэ гарсан онол, маргаантай болон хурц асуудлыг хэрхэн шийдэж ирсэн туршлага, мөн боловсролын талаарх бодлого, сургуулийн аюулгүй байдал, суралцагчийн эрх, шашин зэрэг өнөө үед АНУ-ийн боловсролын тогтолцоонд тулгарч буй асуудлыг судлана. Америкийн боловсролын үүсэл, хөгжил, анхны сургуулууд, ном сурах бичиг. Америкийн боловсролын хөгжлийн 5 үе шат, түүний онцлог Америкийн түүхэн дэх гол нөлөө бүхий сурган хүмүүжүүлэгчид, тэдгээрийн онол сургаалиуд АНУ-ийн боловсролын салбарт явагдсан шинэчлэл, хөгжил, холбогдох байгуулагуудын үйл ажиллагаа боловсролын салбарт хэрхэн нөлөөлснийг судлана.