Монголын төр эрх зүйн түүх

JRIS202 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

• Монголын түүхийн ерөнхий суурь мэдлэгээ гүнзгийрүүлэх • Монголын төр ёсон үүсч хөгжих нөхцөл, онцлогийг таньж мэдэх • Хүннүгээс эхлээд өнөөг хүртэлх Монголын төрт ёсон, эрх зүйн түүх, сэтгэлгээний хөгжлийг судалж мэдэх • Эзэмшсэн монголын түүхийн мэдлэгээ ашиглан монголчуудын төр эрхзүйн сурвалж, мэдээ, баримтуудыг ялгаж, ангилж хэрэглэж сурах • Мөн бусад улс орны онцлогтой харьцуулж ялгаа, хэв маяг, давуу болон, сул талыг нь задлан шинжлэх • Төр эрхзүйн түүхийн онцлог, хөгжил, өвийг Монголын түүхийн хөрсөнд суурилуулж үнэ цэнэ ач холбогдлыг нь тодорхойлж дүгнэх • Түүхэн сургамжийг харгалзан асуудлыг шийдвэрлэх чадвар эзэмших • Монголын төр, эрхзүйн хөгжлийн өнөөгийн явц, гарч буй асуудлыг шинжилж, шийдэл гаргах • Монголын төр ёсны түүхийн ололт амжилтаар бахархах, өв уламжлалыг хадгалан хөгжүүлэх хандлагатай болох Эрхзүйн хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнууд Монголчуудын хоёр мянга гаруй жилийн төрт ёсны түүх, эрх зүйн уламжлал шинэчлэлийг түүхтэй танилцаж, нийгэм, улс төрийн тогтолцоо, эрх зүйн харилцааны онцлогийг судалж ойлгоно. Уг хичээлийг судлахдаа шүүмжлэлтээр бодох (сурвалж материалд анализ хийх, үнэлэх, шүүх, баримт нотолгоо гаргах, аргумент дэвшүүлэх) болон өөрийгөө илэрхийлэх ур чадваруудыг эзэмшинэ. Мөн оюутнууд тус хичээлээр төрийн дэг ёс, эрхзүйн харилцаатай холбоотой аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандах, ёс суртахуун, үндэстний соёл, хамтын үнэт зүйлээ дээдлэн сахих хандлага, ур чадварыг эзэмшинэ.

Товч агуулга

Хүннү гүрнээс эхлээд өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн Монголын төр ёс, эрх зүйн түүхэн уламжлалыг судална. Монголын төр, эрх зүйн түүхийг судлахдаа Монголын түүхийн үндсэн үечлэлийн дагуу авч үзэх бөгөөд үе тус бүрийн түүхэн нөхцөл, байгуулагдсан төрт улс, соёлын онцлог, төрийн байгуулал, бодлого, хууль цааз, уламжлалын асуудлуудыг тодруулан судална.