Компьютерын сүлжээний төхөөрөмж

ECEN322 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Компьютерийн сүлжээний үндсэн төхөөрөмжүүд болох cisco switch, router-ийн ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж тэдгээр дээр анхан шатны тохиргоо хийж сурах үндсэн зорилготой. Төхөөрөмж дээр үндсэн тохиргоо хийж сурсанаар бусад ижил төхөөрөмж дээр тохиргоог хийх суурь чадварыг эзэмших юм

Товч агуулга

Компьютерийн сүлжээний төхөөрөмж хичээлийг үзсэнээр оюутан: Салаалагч төхөөрөмжийн ажиллагааны зарчим, үндсэн тохиргоо, чиглүүлэгч төхөөрөмжийн ажиллагааны зарчим, үндсэн тохиргоо, статик, динамик чиглүүлэлтийн протоколууд тэдгээрийн ажиллагааны зарчим, тохиргоо, чиглүүлэлтийн хүснэгтийн нууцлаг функцууд, хуурмаг дотоод сүлжээ үүсгэх, хуурмаг дотоод сүлжээний дамжуулалтын протоколын тохиргоо, хоёрдугаар түвшний асуудлаас сэргийлэхийн тулд spanning tree protocol ашиглаж сурах, хуурмаг сүлжээ хооронд чиглүүлэлт хийх аргачлалуудыг сурах мөн дунд буюу томоохон сүлжээний хувьд дизайн гаргах чадвартай болно.