Социологийн онолын харьцуулалт

SOCI702 / Доктор

Багц цаг: 3

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Социологийн чиглэлээр суралцаж магистрант, докторантуудад, Социологийн орчин үеийн онолууд сонгодогуудаас модернизм, модернизмоос постмодернизм руу шилжиж байгаа байгаатай холбогдуулан, онолуудын харьцуулсан анализ хийх, энэ чиглэлийн үзэл баримтлалууд өмнөх үетэй гээ чухам ямархуу сэжүүрээр холбогддог, нийгмийн хөгжлийн соёл иргэншлийн ангилал хийгээд энэ чиг хандлагын онцлог өвөрмөц арга зүйн хандлага, онолын хөгжлийн тенденцийг судлахад чиглэгдэнэ. Чингэхдээ: а/ Сонгодогууд орчин үеийн нийгмийн тухайд дэвшүүлэн тавьж байсан үндэслэлүүдэд эргэцүүлэл хийх, бүтээлч, шүүмжлэгч хандлагаар шүүн тунгаах арга зүйд суралцах 2/ Орчин үеийн нийгмийн харилцааны шинж чанарыг тодорхойлогч индикаторуудыг тогтоох /Э.Гиддинс, Дж.Ритцер, Ф.Фукуяма, С.Хантингтон, Хабермас, Ж.Бодрияр, М.Фуко, Э.Тоффлер г.м./ замаар хөгжлийн үр дагавар, эрсдэлийн нийгэм, орчин үе ба адилсал, орчин үе ба “Интим” чанар, даяаршил түүний үр нөлөө, нийгмийн капитал буюу сүлжээ, харилцааны капитал зэрэг ойлголтуудаар дамжуулан социаль задлан шинжилгээ хийх арга зүйд суралцахад оршино. Социологийн чиглэлээр суралцаж буй докторантуудад орчин үеийн социологийн онол арга зүйд хандах хандлага, загварчлал, парадигмуудаар ангилал үүсгэх, Постструктураци чиг хандлагаар онолын кластерууудыг макро, микро, дунд түвшний хэмээн саланги тусгаар ойлгох дискрет хандлагаас татгалзан онолуудын интеграцичлалыг тайлбарлах арга зүйд суурилна. Социологийн онолын парадигмуудын интеграль шинжид суурилан, социологийн онол арга зүйн эволюцид шинжилгээ хийх,

Товч агуулга

Социологийн онолууд нь нийгмийн хөгжлийн хэмнэлтэй салшгүй холбоотой төдийгүй, түүний бодит байдалд шинжилгээ хийн прогнозчилох үүргийг хүлээдэг. Социологийн онолын түүхэн хөгжлийн, арга зүйн чиг хандлагуудаас ч аваад үзсэн орчин үеийн нийгэмд модернизмоос пост модернизм руу шилжих шилжилт нь ШУ-техникийн дэвшил,соёл иргэншил аж ахуй эрхлэлтийн хувьд нийгмийн хөгжлийн хамтын ухамсар давамгайлсан “индустриаль” нийгмээс “индивидуалист” маягийн мэдээллийн нийгэмтэй шилжих шилжилттэй давхцсанаараа нэн онцлог юм. Үүнтэй холбоотой онолын шинэ шинэ чиг баримжаа, арга зүйн өвөрмөц /Постструктурал/ хандлагууд үүсэн, нийгмийн үйл явцын тайлбарлалд тусгалаа олж байна. Ерөөс “Орчин үе” хэмээх ойлголт нь өөрөө цаг хугацааны хэмжүүрээр байнга хувьсан өөрчлөгдөж байдаг агаад энэ нь нийгмийн харилцааны төлөв байдал, шинж чанарт анализ хийдэг социаль арга зүйн тайлбарлалд ч шууд нөлөөлдөг, эргээд харилцан урвалд орж байдаг гинжин урвалтай. Энэ үүднээс машид түргэн хурдацтай өөрчлөгдөж буй нийгмийн сэтгэлгээ, нийгмийн харилцаа холбоо, сүлбээ зэргүүдийг судлах шинэ хандлага, арга зүйтэй танилцан эзэмших шаардлага тулгарч байгаа юм. Социологийн ШУ-ны үндсэн парадигмууд, тэдгээрийн тулгуур онолуудыг тодорхой төлөөлөшчдийн үзэл баримтлалаар дамжуулан судалж, нийгмийн ажлын онол арга зүйн төлөвшилд үзүүлсэн нөлөөлөл болон нийгмийн бодлогын түвшинд харьцуулсан шинжилгээ хийх .