Ой зохион байгуулалт

FORS402 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Ойд бүртгэл тооллого хийх, ойн мэдээллийн санг байгуулах, ойд аж ахуйг зохион байгуулах, ойн үндсэн элементүүдийг зөв үнэлэх (болцын нас, огтлох арга, нас, огтлолтын эргэлт, ойг сэргээх арга гэх мэт), ойн арга хэмжээг оновчтой төлөвлөх, ой зохион байгуулалтын үндсэн баримт бичгийг боловсруулах болон ойг зохион байгуулахад ойн тогтвортой байдлын зарчмыг баримтлах онолын болон практик дадлыг оюутанд эзэмшүүлэх зорилготой. Дээр дурдсан ой зохион байгуулалтын хичээлийн агуулгыг судалснаар онолын мэдлэг эзэмшихийн хамт дадлагын хичээлээр ангийн төсөл хийж, ой зохион байгуулалтын баримт бичгийг ашиглах, ойд аж ахуйн төлөвлөлтийг хийх чадварыг эзэмшсэн байна

Товч агуулга

Ойн бүртгэл тооллогын шинэлэг аргуудыг эзэмшүүлэх, байнгын судалгааны дээж талбай байгуулан хэмжилт судалгаа хийх, цуглуулсан мэдээллийг боловсруулах, ойн мэдээллийн санг байгуулах замаар улсын болон нөхөрлөлийн эзэмшлийн ойн санд ойн менежментийн төлөвлөлтийг оновчтой хийх чадавхийг эзэмшүүлнэ. Мөн ойн сангийн тогтвортой байдлыг хангах, зохион байгуулалт хийж буй ойн сангийн төлөвлөлтийг эдийн засаг, нийгэм, байгаль цаг уурын нөхцөлийн судалгаанд үндэслэн тэнд байгуулах аж ахуй хэлбэрийг оновчтой тогтоох, ойн болцын үндсэн хэлбэрүүд, түүний насыг тогтоох арга, огтлох нас, арга, огтлолтын эргэлт зэргийг оюутан нарийвчлан үзсэний үндсэн дээр тухайн зохион байгуулагдаж буй нутагт ойн аж ахуйг хөгжүүлэх үндсэн чиглэлийг гаргасан төсөл боловсруулж сургах зорилготой. Түүнчлэн оюутанд Монгол орны ой зохион байгуулалтын практикт өнгөрсөн хугацаанд хэрэглэж ирсэн болон цаашид нэвтрүүлэхээр төлөвлөж буй ойн бүртгэл тооллогын аргазүй, дүрэм журам, тавигдаж буй эрэлт шаардлагыг танилцуулан, ойн бүртгэл тооллого, ой зохион байгуулалтын олон улсын дэвшилтэт хандлагын талаар мэдээлэл өгөх зорилготой.