Химийн хичээлийн хөтөлбөр, арга зүй (X-XII анги)

CHED303 / Бакалавр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Химийн боловсролын шинэ стандарт, орчин үеийн химийн дидактик, сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал онол, арга зүй, концепцыг баримтлан 10-12-р ангийн химийн хичээлийн хөтөлбөрийг нариийвчлан судалж танилцана. Эдгээр анги тус бүрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгж хичээлийн төлөвлөлтийг хийж, mini багшлах дадлагыг хамтран хийнэ. Химийн хичээл ямар байвал суралцагчдын дур сонирхолыг илүү татах, улмаар тэднийг хөгжүүлэх хэрхэн арга барилд сургана. Химийн багшийн сурган хүмүүжүүлэх арга техникийг эзэмшүүлнэ. Химийн сургалтын онол, арга зүй EDUC 300 хичээлээр үзсэн дидактикийн онолын үндсийг химийн хичээлийн сонгож авсан сэдвүүд дээр буулгаж хэрэглэх чадвар эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Химийн хичээлээр дээрх асуудлыг шийдвэрлэхэд суралцагчдын идэвхтэй оролцоог хэрхэн хангах, суралцагчдыг нэгдмэл зорилготой хичээлд оролцоход багш хэрхэн сайн туслагч байх, ангид итгэл нөхөрлөлийн уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэх, бодит амьдралтай яаж холбох, суралцагчдыг шинжлэн судлах үйл ажиллагаанд хэрхэн нэгдүүлэх зэрэг үйлийг зохион байгуулах мэдлэг, ур чадвар, ёс зүй, харилцааны соёлын асуудлыг хөндөнө. Хичээлээр ялгаатай байдлыг хэрэгжүүлэх чадварт суралцана. Химийн хичээлийн хувьд учир шалтгаан, харилцан хамааарал, хүүхдийн өмнөх төсөөлөл, өмнөх мэдлэг ба мэдлэг бүтээх үйл ажиллагаа, суралцагчид хэл, соёл, үндэс угсааг үл харгалзан хамтран харилцаж химид суралцах, химийг сурахад гадаад хүчин сэдэл, хүчин зүйлсээс илүүтэй дотоод хүчин зйүл өөрийн хариуцлага чухал гэдгийг онцлон судлана. Сурагчдаар мэдлэг бүтээлгэх үйлийг удирдах, багаар ажиллуулах, хэлэлцүүлэг хийх болон хичээлийн төрөл хэлбэр бүрт тохирох хичээлийн аргыг судлана.