Улсын салбарын санхүүгийн удирдлага

FINN322 / Бакалавр

Багц цаг: 3

Санхүүгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Төрөөс эдийн засгийг зохицуулах үндсэн механизм, санхүүгийн эх үүсвэр болохын хувьд улсын төсөв, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн өнөөгийн тогтолцоо, төсвийн хөрөнгийн зардлын хуваарилалт, тэдгээрийн бүртгэлийн талаар онолын цэгцтэй мэдлэг эзэмшүүлэх, Монгол Улсын төсвийн систем түүнд хийгдэж буй шинэчлэл, бодлого хэрэгжилт, тулгарч буй асуудлуудад үнэлэлт, дүгнэлт өгч түүнийгээ практик амьдралд хэрэгжүүлэх мэдлэг чадвар, арга барил олгоход хичээлийн үндсэн зорилго оршино.

Товч агуулга

Улсын салбарын санхүү, түүний онцлог, Засгийн газрын эдийн засгийн үйл ажиллагааны тайлан, төсвийн бүтэц,төсвийн төлөвлөлтийн аргууд, улсын төсвийн болон төсвийн байгууллагын санхүүгийн төлөвлөлт хийх аргазүйн талаар судална.Мөн Засгийн газрын худалдан авах үйл ажиллагааны удирдлага, төр, хувийн хэвшлийн түншлэлийн онолын болон хууль эрхзүйн үндсийг авч үзнэ. Төсвийн байгууллагын орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөр, хөрөнгийн эх үүсвэр, тэдгээрийн бүртгэл, санхүүгийн тайлагнал, хяналтын онолын асуудлуудыг судална.