Стратегийн түвшний шийдвэр гаргалт

MNGT712 / Доктор

Багц цаг: 3

Менежментийн тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тухайн хичээлийн зорилго нь магистрант оюутанд өмнөх боловсролын зэргийн сургалтаар олсон менежмент, эдийн засаг, эконометрик, математикийн мэдлэгийг батжуулан гүнзгийрүүлэх, төвөгтэй асуудлыг шийдвэрлэх шийдвэрийн хувилбарууд боловсруулж сонголт хийх, удирдлагын дээд дунд түвшинд шийдвэр гаргах арга техник эзэмшүүлэх явдалд оршино.

Товч агуулга

Удирдлагын шийдвэрийн агуулга, мөн чанар, түүний төрөл, шийдвэрийн төрлүүдийн харилцан хамаарал, стратегийн шийдвэр, түүний ач холбогдол, шийдвэр гаргах үе шат, шийдвэр гаргах нөхцөл байдал, шийдвэр гаргалтад оролцогчид, шийдвэр гаргахад баримтлах сэтгэл зүй ба ёс зүй талаар мэдлэгтэй болно. Мөн удирдлагын шийдвэр гаргахад загварчлалыг ашиглах хэрэгцээ шаардлага ач холбогдол, эдийн засаг математикийн загварчлал, түүний онцлог, загвар боловсруулах, хэрэглэх үе шат, загварын үндсэн төрлүүдийн талаар ойлголттой болно. Шийдвэр гаргахад ашиглагддаг шугаман ба шугаман бус загварууд, тэдгээрийн онцлог, шийдвэр ба эрсдэлийн шинжилгээ, тээврийн ба сүлжээний оновчлолын асуудлууд, бүлгийн шийдвэр гаргалт, шийдвэрийн хэрэгжүүлэлт, шийдвэрийн үр дүнгийн хэмжилт, шийдвэрийг дэмжих системийн хэрэгцээ шаардлагыг судална.