Турк хэлний хэлзүй 3

TURK302 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Орчин цагийн турк хэл нь эдүгээ 80 гаруй сая хүн хэлэлцдэг дэлхийн томоохон хэлүүдийн нэг юм. Харин монгол түрэг хэл нь нэг язгуурын хэл учраас монгол оюутнуудад суралцахад, мөн энэхүү хоёр хэлийг харьцуулан судлахад ихээхэн дөхөмтэй байдаг. Тиймээс тус судлагдахууны зорилго нь хэлний төвшнийг зөв тодорхойлон, европын хэл сургалтын технологийн алхамуудыг ашиглан түрк хэлний хэлзүйн бүтцийг хэрэглээнийх нь орчинд эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Турк хэлний бусдаар үйлдүүлэх хэв, бусдын эрхэнд үйлдэгдэх хэв, үйлдэлцэх хэв, хэвийн дагаварууд угсарч орох хэлний зүй тогтолууд, хүсэх төлөв хийгээд болзох төлөв, “шаардагдах” төлөвийн олон төрөл, үйлийн эзэн буюу өгүүлэгдэхүүн гишүүнийг “тодосгох, хамтрах, онцлох” байдлаар илэрхийлэх үг хэллэгүүдийн хэрэглээ зэргийг үзнэ. Турк хэлний үйл үгийг хувилгах нөхцөлийг ерөнхийд нь төгсгөх ба холбох нөхцөл хэмээн үндсэн 2 бүлэг болгон үзэж байна. Төгсгөх нөхцөл болох цагийн нөхцөл(Zaman ekleri), үйл үгийн төлөв(Kipleri)-үүд, холбох нөхцөл болох дайвар-үйл үгийн нөхцөл(Zarf-fiil ekleri), тэмдэг-үйл үгийн нөхцөл(Sıfat-fiil ekleri)-үүд болон хэвийн нөхцөл(Çatılar)-үүдийг тусгайлан үзэх болно. Нийгэм-улс төр, түүх-соёл, урлаг-уран сайхан, шинжлэх ухаан зэрэг харилцааны гол гол орчинд хурдан биш удаан тогтуун ярианд ойлголцож түүнд хэрэглэгдэх үгийн баялагтай болох, харилцаанд ашиглаж сурах, өөрийн сонирхлын дагуу өөрийн үзэл бодол, өөрийн дадлага, туршилтын ажлын тухай тэмдэглэл бичих, ямар нэгэн зарлал, мэдэгдэлд бичгээр хариу өгөх, нэмэлт мэдээлэл хүсэх, захидалдаа өөрийн мэдрэмж, жаргал, зовлонгоо илэрхийлэх, өөрийн намтар зэргийг бичихэд хэрэглэх хэлзүйн дүрмийг үзэж судална.