Эрдэс түүхий эдийн чанар, менежмент

EGEO302 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эрдэс түүхий эдийн чанар, менежмент хичээлийн зорилго нь ашигт малтмалын ордууд болон эрдсийн түүхий эдэд тавигдах үндсэн шаардлагуудыг танин мэдэхэд оршино. Энэхүү хичээлийн сэдэв нь геологичид болон инженерүүдэд голлох үндсэн ашигт малтмалуудын шинж чанар, түүний эрэл хайгуулын судалгаанд хийх шаардлага , ордын төрөл зэргийг судалж мэдэн тайлалт дүгнэлт хийж сурах ач холбогдолтой.

Товч агуулга

Голлох эдийн засгийн ач холбогдол бүхий эрдэс түүхий эдийн шинж чанар, баяжигдах чанар, хортой хольц, түүний эрэл хайгуулын ажлын шаардлага зэргийг судална. Шинж чанар, шаардлагуудыг үнэн зөв судалснаар эрдэс түүхий эдийг бодитойгоор үнэлж ач холбогдлыг нь нэмэгдүүлнэ. Мөн цаашлаад ашигт малтмалын орд, түүний эдийн засгийн ач холбогдлыг өсгөнө.