Англи хэлний нийгэм улс төрийн орчуулга I

ETRA214 / Бакалавр

Багц цаг: 2

Их Британи, Америк судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: -

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийг үзсэнээр оюутнууд нийгэм, улс төрийн сэдвээр англи хэлнээс төрөлх, төрөлх хэлнээс англи хэлрүү орчуулга хийх дадал эзэмшинэ. Англи хэлний тайлбар болон хоёр хэлний толь ашиглаж сурах, англи монгол өгүүлбэрийн дэс дарааг зөв ойлгох, албан бичиг баримт, захидлын орчуулга хийх, ойролцоо үг хэллэгийг харьцуулж үг зөв оновчтой үг хэллэгийг сонгох, үгчлэх утгачлах, дүйлгэх, тайлбарлах зэрэг орчуулгын олон арга эзэмших, найруулгын хувьд олон хувилбар гаргадаг болох чадвар дадал эзэмшинэ.

Товч агуулга

Уг хичээлийн зорилго нь орчуулгын онол дээр тулгуурлан англи хэлнээс монгол хэлнээ, монгол хэлнээс англи хэлнээ уран яруу, зөв оновчтой орчуулах арга барил, дадлыг оюутанд олгох явдал юм. Орчуулгын явцад тулгардаг бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг хамтдаа боловсруулж шийдсэнээр оюутан цаашид орчуулгын суурь мэдлэгтээ тулгуурлан бие даан орчуулах чадварт суралцах ач холбогдолтой. Оюутан монгол, англи хэлнээс харилцан бичгийн орчуулга хийх дадал, чадварыг эзэмшихдээ өдөр тутмын сонин хэвлэл, сэтгүүл, ном сурах бичигт нийтлэгдсэн улс төр, нийгэм эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, урлаг, байгаль орчин, түүх соёл, уламжлалт ахуй, ёс заншил, аялал жуулчлал, танин мэдэхүй зэрэг олон сэдвийн хүрээнд орчуулга хийнэ.