Инженерийн термодинамик, кинетик

CHEN304 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Термодинамик ба кинетик нь амьдрал дээр тохиолдох энергитэй холбоотой үзэгдлүүдийг судлах салбар бөгөөд дэлхий нийтийн инженерийн сургалтын программд чухал байр эзэлдэг. Энэ хичээлийг судалснаар байгаль ертөнц, ахуйн техник хэрэгсэл, тээвэр, цахилгаан энергийг үйлдвэрлэх, дамжуулах хэрэглэх систем дэх энергийн шилжилт, төлөв байдал, тэнд явагдах процессууд, тэдгээртэй холбоотой сэтгэлгээний хүрээнд хэрэглэгдэх хууль, зүй тогтол тухай мэдлэг, термодинамикийн практикт хэрэглэх чадварыг эзэмшинэ.

Товч агуулга

Химийн кинетик; химийн урвал; урвалыг ангилах зарчим; төрөл урвалын хурдыг залах арга,Энерги ба температурын тухай ойлголт, тэдгээрийн холбоо, термодинамикийн систем, ажил ба дулаан, термодинамикийн үндсэн хуулиуд, тэдгээрийн хэрэглээ; Энергийн хувирал, энергийн баланс, энерги ба хүрээлэн буй орчин; идеал хий, хийн төлөв, төлвийн диаграмм, хэрэглээ; энтропи, цикл процесс, ууршилт, хөдөлгүүрийн цикл, хөргөгчийн цикл