Дээд шатны солонгос хэл 1

KORE461 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нарийн төвөгтэй, мэргэжлийн гэж хэлж болох нийт 15 сэдвийн хүрээнд энгийн болон нийгмийн амьдралд хэрэглэх, нийгмийн хийгээд мэргэжлийн харилцаа болон хийсвэр ухагдахуун илэрхийлэх 1500 орчим үг хэллэг, 50 гаруй хэлзүйн дүрмийн мэдлэгийг шинээр олж авснаар нийт 4500-5000 үгийн сан, 250-300 орчим хэл зүйл дүрмийн мэдлэгтэй болж, хэлэхүйн зохих түвшинд оновчтой зөв хэрэглэж чаддаг болно. Энэ нь гадаад хэлний стандартын С1 түвшин бөгөөд сэдвийн хүрээнд харилцан яриа, ярилцлага, мэдээ зэргийг сонсож ойлгох, сонины нийтлэл гэх мэт урт бичвэрийг уншиж ойлгон, утга учрыг нь задлан танин мэдэх, санаа бодлоо үг хэллэг эрэлхийлэлгүй, шууд, чөлөөтэй илэрхийлэх, нарийн төвөгтэй сэдэв бүхий бичвэрийг зохиох үг хэллэг, хэл зүйн дүрэм ашиглан ойлгомжтой, уялдаа, авцалдаатай бүтээж чадах ур чадвар, дадал эзэмшсэн байх ёстой.

Товч агуулга

Хүн хоорондын болон улс, нийгэм, соёлын харилцаа, Орчин үеийн хүний биеийн болон оюуны эрүүл мэнд, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах тухай, Нийгмийн сайн сайхны төлөө үйлчилдэг сайн дурын үйлс, хандив, түүний хэлбэр, үйл ажиллагаа, Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интернэт мэдээ, Зар сурталчилгааны төрөл, хэлбэр, үүрэг, үр дүн, Аялал жуулчлал, Орчин үеийн нийгэм дэхь голлох үйлдвэрлэл, эдийн засаг, Түүхэн хүмүүсийн амьдралын замнал, Солонгос, монгол зүйр үг ба өвөрмөц хэлц гэх мэт ерөнхий сэдвүүд болон Солонгосын нийслэл Сөүл хотын онцлог шинж, үүрэг роль, Солонгосын нийтийн соёлын төрөл, онцлог, нийгэм дэхь үүрэг, Солонгосчуудын сэтгэлгээ, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, Солонгосчуудын аж амьдрал, уламжлалт амьдралын ёс заншил, Солонгосын байр сууцны хэлбэрийн өөрчлөлт, оршин суух явцад тулгарах асуудлууд, Солонгост суралцах, суралцах бэлтгэл, Солонгост сурах үед тулгарах асуудлууд гэх мэт Солонгостой холбоотой сэдвүүдийн хүрээнд дээд шатны 1500 орчим үгийн сан, 50 орчим хэлзүйн дүрмийн мэдлэг шинээр олгож, сонсож ойлгох, уншиж ойлгох, бичих, ярих хэлэхүйн ур чадвар, дадал эзэмшүүлнэ.