Хүний нөөц ба хөдөлмөрийн эдийн засаг

MNGT650 / Магистр

Багц цаг: 2

Менежментийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хүний нөөцийн ашиглалтыг оновчтой байлгах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцааг тогтоох, эдгээр асуудлын хүрээнд эерэг, сөрөг үр дагаварыг танин мэдэж эерэг үр дагаварыг тогтворжуулах, сөрөг үр дагаварыг бууруулан арилгах арга барилыг оюутанд эзэмшүүлэхэд тухайн хичээлийн үндсэн зорилго оршино. Академик компетенц: Хүний нөөцийн менежмент болон хөдөлмөрийн эдийн засгийн онолын гүнзгий мэдлэгтэй болно. Судалгааны компетенц: Хүний нөөц, хөдөлмөрийн зах зээлийн хууль эрхзүйн байдалд дүн шинжилгээ хийх чадвар, хүний нөөцийн ашиглалтыг дээшлүүлэх, ажиллах хүчний чадавхийг сайжруулах тооцоо хийж үнэлэлт, дүгнэлт өгөх мэдлэгтэй болно. Ерөнхий компетенц: Хүний нөөцийн ашиглалт, хөдөлмөрийн зах зээл оюутан бүрт нөлөөлдөг болохыг танин мэдэж, өөртөө ашигтай байх макро эдийн засгийн бодлогыг дэмжих суурь ойлголт авах зэрэг мэдлэгтэй болно.

Товч агуулга

Хүний нөөцийн ашиглалт ба хөдөлмөрийн зах зээлийн онолууд, хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтын өнөөгийн байдал, Монгол улсын хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн ашиглалтын төлөвшил, түүнийг зохистой болгох арга замууд; Хүний нөөц ба хөдөлмөрийн зах зээл ажилгүйдлийн хамаарлын загварууд, хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн ашиглалт сонгодог утгаараа хэрэгжих нөхцөл орчин, хууль эрхзүй; Зохистой хөдөлмөр эрхлэлтийн үзэл баримтлал, хүний нөөц, хөдөлмөрийн зах зээл, цагийн хөлс болон инфляцийн харилцан хамаарлын загваруудыг судална