Тогтвортой аялал жуулчлал

SMTO202 / Бакалавр

Багц цаг: 3

Менежментийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Орчин үеийн дэлхийн дахины хөгжлийн нийтлэг хандлага болох тогтвортой хөгжлийн тухай үндсэн ойлголтыг авч аялал жуулчлалын үйл ажиллагааг хүрээлэн буй орчин, эдийн засаг, нийгэм соёлын хүрээнд тогтвортой хөгжүүлэх онол арга зүйтэй танилцахад оршино.

Товч агуулга

Тогтвортой хөгжил ба тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүд,нийгмийн онолууд, аялал жуулчлал ба хүрээлэн буй орчны хоорондын хамаарал зүй тогтолд үндэслэн аялал жуулчлалыг тогтвортойгоор хөгжүүлэх үзэл баримтлал, аргачлал: Ногоон аялал жуулчлал, утаагүй аялал жуулчлал, хариуцлагатай аялал жуулчлал, ядуурлын эсрэг аялал жуулчлал, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын тухай ойлголтууд багтана.