Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ-III

PRAC406 / Бакалавр

Багц цаг: 2

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай болон онцгой журмын дагуу явуулах ажиллагаануудын эрх зүйн зохицуулалтын онцлогийг судалж, хууль зүйн практикт дүн шинжилгээ хийх, үүссэн тохиолдол, нөхцлийг шийдвэрлэх, эрүүгийн хавтаст хэрэг, эрүүгийн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чадвар эзэмшиж, эрүүгийн процессын ажиллагаанд оролцохдоо эрх зүйнзарчмуудыг ягштал хэрэгжүүлж, хуульчийн ёс зүйг чанд баримтлах үзэл хандлага төлөвшихболно

Товч агуулга

Энэ хичээлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журамд хамаарах хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх журам, хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын талаар авах арга хэмжээний үндэслэл, журмыг судална. Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа буюу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах ажиллагаа, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах ажиллагаа явуулах үндэслэл, журмыг судална.