Хүний генетик

GENE301 / Бакалавр

Багц цаг: 2

Биологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Урьд нь шинжлэх ухаан байгалын зүй тогтолцолыг судлаж байсан. Орчин үед бүх шинжлэх ухаан хоёр чиглэлд хөгжиж байна. Нэгд: хүнийг зөв зохистой амьд байлгах чиглэл рүү хөгжиж байгаа, хоёрт: хүн өөрөө амьд байхын тулд хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх. XIX-XX зуунд аж үйлдвэр хөгжиж хүн төрөлхтөний аж амьдрал эрс сайжирсан сайн талтай ч экологийн цэвэр ариун байдал алдагдаж биднийг хүрээлэн буй байгаль орчин химийн бодисоор бохирдож, цацраг идэвхит бодисын нөлөө ихээхэн өссөн байна. Бидний амьдарч байгаа XXI зууны эхэн үе гэхэд дэлхий ертөнцөө хамгаалах асуудал хүн төрөлхтөний хамгийн чухал асуудал болсон байна. Байгаль орчны бохирдолт, эрчимжсэн хөдөө аж ахуйн үйл ажиллагаа хүн төрөлхтний хоол хүнсний чанарт өөрчлөлт оруулсан бөгөөд оруулсаар байна. Энэ бүхнээс шалтгаалан хүн төрөлхтөний доторхи удамших өвчний үүсэх давтамж эрс өсчээ. Хүний генетикийн үндсэн зорилт нь удамших өвчнийн генетик шалтгааныг тогтоох, оношлогооны болон анагаах арга замыг боловсруулахад оршино. Удамших гажигуудыг хүний генетикийн мэдлэггүйгээр засварлан анагаах боломжгүй юм. Ийм учраас хүний генетикийн хичээлийг дэлхийн тэргүүлэх их сургуулуудийн биологийн сургалтын хөтөлбөрт оруулдаг. Үүнээс гадна хөгжилтэй орнуудын хүний генетикийн хүрээлэнд генетикч, биохимич мэргэжилтэй эрдэмтэд голлон ажилладаг байна.

Товч агуулга

Оюутнууд удамшлын өвчин үүсэх генетик механизм, шалтгаан болон хандлагын талаарх үндсэн ойлголттой болно. Үүнээс гадна хүний биологийн судалгаанд ашиглагддаг загвар организм, орчин үеийн хүний генетикийн сэдэв болох эпигенетик, шүүх эмнэлэг, хорт хавдар, иммуногенетик, эмчилгээний клон, ген эмчилгээ, эм болон эмчилгээний төлөв байдалд генетикийн гүйцэтгэх үүргийн талаар суурь мэдлэгийг өгнө.