Алгоритмын шинжилгээ, зохиомж II

ICSI254 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Алгоритмын зохиомжийг гаргаж, түүний биелэгдэх хугацааны шинжилгээ хийх, алгоритмын зөв ажиллагааг батлах, алгоритмын зохиомж хийх үндсэн чухал ойлголтуудыг эзэмших, инженерчлэлийн асуудалд тохирох алгоритм хөгжүүлэх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх.

Товч агуулга

Энэхүү хичээлээр хурдан, үр дүнтэй ажиллах алгоритмыг зохиомжлох, шинжлэх алгоритмын техникүүдийг заана. Үүнд, динамик програмчлал, дэд бодлого, хамаарал, жишээ; санамсаргүй алгоритм, магадлалт шинжилгээ, матрицын үржвэр шалгах, санамсаргүй өгөгдлийн бүтэц; хугацааны ээдрээ, P, NP, NP-complete бодлогын анги, Карпын 21-н бодлого, ойролцоо алгоритм, heuristic хайлт.