Биологийн хичээлийн үнэлгээ

BIOE600 / Магистр

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Биологийн сургалтын онол арга зүй хичээлээр үзсэн биологийн дидактикийн онолын үндсийг биологийн хичээлийн сонгож авсан сэдвүүд дээр буулгаж хэрэглэх чадвар эзэмшүүлэхэд оршино. Энд байгаль дахь биологийн үзэгдэл, асуудал –биологийн мэдлэг ба биологийн тухай мэдлэг –сурагчдын ташаа төсөөлөл – мэдлэгийн бүтэц- сайн хичээл-загварчлах- дидактикаар дахин бүтээх – дидактик шийдэл гаргах гэсэн уялдаа холбоонд авч үзнэ. Дунд сургуульд судалдаг биологийн хичээл нь байгалийн ухааны суурь боловсрол олгох сургалтын нэг салшгүй хэсэг учир энэ асуудлыг бүх нийтийн суурь боловсролын шинэчлэл, биологи дидактикийн империк судалгаатай холбон авч үзнэ.

Товч агуулга

Биологийн сургалтанд суралцагчдын өмнөх төсөөллийг тооцох чиглэлээр когнитив сэтгэл судлал, биологийг сурах ба багшлах үйл ажиллагааны салбарт хийгдэж буй суурь болон империк судалгаа, агуулгыг элементарчлах ба дидактикаар дахин бүтээх, контекстэд суурилсан биологийн хичээл, загварчлал зэрэг орчин цагийн биологи дидактикийн гол онолыг биологийн хичээлийн тодорхой сэдэвт буулган хэрэглэнэ. Биологийн хичээлийн хөтөлбөр, арга зүй хичээлийн агуулга нь биологийн багшийн ангид орох биологийн бодлого бодох арга зүй, биологийн түүх, биологийн туршилт, биологи дидактикийн судалгааны арга зүй зэрэг мэргэжлийн хичээлүүдээр нарийвчлагдан гүнзгийрэх болно.