Дундад зуун, сэргэн мандалтын үеийн өрнөдийн философи

PHIL222 / Бакалавр

Багц цаг: 3

Философи, шашин судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Дундад зуунд теологийн нөмөр дор философи сэтгэлгээ ялангуяа Платон Аристотел нарын сэтгэлгээний шугам хэрхэн хөгжсөн, дундад зууны сэтгэлгээнээс шинэ үеийн сэтгэлгээ рүү хэрхэн орсоныг сэргэн мандлын үед тавигдссан асуудлуудаар дамжуулан мэдлэг олгох.

Товч агуулга

Энэ курсээр дундад зууны сэтгэлгээнд яагаад эртний Грек (ялангуяа Платон ба Аристотелийн уламжлал)-ийн философи нь шимт хөрс, түүнийг тэжээгч амин судал нь болдог, мөн тэрхүү уламжлал нь хэрхэн христос шашны теологи хэлбэртэй болж өөрчлөгдсөн тухай оюутнуудад мэдлэг өгөх юм. Философийн мэдлэг ба шашны сүсэг хоорондын антагонист зөрчлийг даван туулахын тулд дундад зууны сэтгэгчид дээр авч үзэн, жишээ тайлбаруудаар баяжуулан хэлэлцүүлнэ. Августинээс Данте хүртэлх ДЗ-ы сэтгэлгээний хөгжлийн түүхийг метафизик (бурханы оршихуйн онтологи үндэслэлийг хамруулан), танин мэдэхүй, улс-төр гм бүх философийн салбарыг хөндөнө. Аливаа сэтгэлгээ нь ямагт залгамж чанартай, тасралтгүй шинжтэй. Иймээс дундад зуун ба шинэ үеийн сэтгэлгээний шилжилтийн эрин үе болох сэргэн мандлын үеийг авч үзнэ. Ингэхдээ ямар асуудлууд голлон тавигдсан, шинэ үеийн сэтгэлгээ хэрхэн бүрэлдэн бий болсон талаас нь авч ярилцана.