Композит, полимер материал

MTRL403 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Сүүлийн жилүүдэд сансрын ба радио техник, электроник зэрэг шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх салбарт хими, физик, механикийн өвөрмөц хосгүй шинж чанартай шинэ полимер материал хүч түрэн орж ирсэн. Мөн түүнчлэн хүмүүсийн ахуйн амьдрал, техникийн хэрэглээний хүрээнд полимер материал маш хурдтайгаар, нэн гүнзгий нэвтрээд байна. Эрдэмтэд байгаль дээр байдаггүй өвөрмөц шинж чанар бүхий нийлэг полимер материал гарган авсан бөгөөд полимер материал үйлдвэрлэхэд эрчим хүчний зарцуулалт үлэмж бага байдаг онцлогтой. Байгалийн ба нийлэг полимерийн молекулын байгуулалт хоорондын нарийн шүтэлцээг тогтоосноор хэрэглэгчдээс захиалсан хэрэглээний шинж чанар бүхий макромолекулыг нийлэгжүүлэн гаргадаг болжээ. Энэхүү хичээлийн гол зорилго нь композит болон полимер материалын бүтэц, шинж чанар, хэрэглээнд тулгуурласан үзүүлэлтүүд (механик төлөв байдал, цахилгаан дулаан дамжуулалт, оптикийн, ус болон дуу авианы нэвтрэх шинж чанар), тэдгээрийг үйлдвэрлэх процессын онцлог, полимер материалын хэрэглээний талаар мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Композит болон полимер материалын тухай, түүнийг нээж, ашиглаж ирсэн түүх, полимер молекулын бүтэц, полимер материалын шинж чанар, үзүүлэлтүүд (механик төлөв байдал, цахилгаан, дулаан дамжуулалт, оптикийн, ус болон дуу авианы нэвтрэх шинж чанар)-ийн талаар мэдлэг эзэмшүүлнэ. Мөн композит, полимер материал үйлдвэрлэхэд хэрэглэгддэг процессуудтай танилцаж, процессыг хөгжүүлэх чиг хандлага, полимер хайлмагийн онцлог, үзүүлэлтүүд, полимерийн хатууралт зэрэг мэдлэг олгохоос гадна полимер материалын хэрэглээний талаар мэдлэг эзэмшүүлж, харьцуулан судлах, мэдээлэл эрж хайх, асуудал дэвшүүлж, хэлэлцүүлж, нэгтгэн дүгнэх чадвар эзэмшүүлнэ.