Энзимологи

BIOC306 / Бакалавр

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Амьд организмд ферментгүй явагдах нэг ч процесс байдаггүй, эсийн болон генийн инженерчлэлээс эхлээд биотехнологийн бүх процесс, хөдөө аж ахуй, анагаах ухаан, аналитик, химийн үйлдвэрлэлд фермент зайлшгүй хэрэглэгддэг тул ферментийн бүтэц, үйлчлэх механизм, хэрэглээний талаар онол ба практик мэдлэг эзэмшүүлэх

Товч агуулга

Энэ хичээлээр ферментийн молекулын химийн бүтэц, байгууламж; өвөрмөц үйлчлэл, ферментэт урвалын кинетик, үйлчлэлийн механизмууд, түүнд үйлчлэх факторууд: орчны рН, температур, идэвхжүүлэгч болон саатуулагч бодис, ионы хүч, бусад факторуудын нөлөө; эсийн дотор биосинтезийн ба молекулын түвшинд зохицуулагдах механизм, ялгах цэвэршүүлэх, хэрэглээ зэргийг судална.