Санхүүгийн нягтлан бодох бүртгэл II

ACCN306 / Бакалавр

Багц цаг: 3

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 3 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Бизнесийн байгууллагын аж ахуйн олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд гарах ажил гүйлгээний мэдээллийг эдийн засгийн агуулгаар нь ангилан боловсруулж, нягтлан бодох бүртгэлд нэгтгэн тусгаснаар санхүүгийн тайланг хэрэглээний зориулалтын төрөл, хэлбэрээр нь, холбогдох тайлбар, тодруулгатайгаар, тогтоосон хугацаанд нь бэлтгэн гаргах, бизнесийн үйл ажиллагааны бүртгэл, тооцооны ажилд сургаж төлөвшүүлэх зорилготой.

Товч агуулга

Энэ хичээлээр мөнгөний адилтгагчийн тухай, дөрвөн баганат банкны тохируулгын тайлан бэлтгэх арга зүй, банкны овердрафтын бүртгэл; авлагын барьцаалал, авлагыг баталгаатай болон баталгаагүй шилжүүлэх үеийн бүртгэл, урт хугацаат авлагын бичгийн бүртгэл, авлагын үнэ цэнийн бууралт ба бууралтын гарзын нөхөлтийн бүртгэл; бараа материалын өртөг тооцох тусгай аргууд, бараа материалын үлдэгдэл тооцох аргууд, бараа материалын үлдэгдлийг өртөг ба цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар үнэлэх, алдагдалтай худалдан авалтын гэрээний бүртгэл; зээлээр санхүүжүүлсэн барилгын хүүгийн капиталжуулалт, үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох тусгай аргууд; гудвилын бүртгэл; ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээний зардлын болон нөөцийг олборлох үеийн бүртгэл; нөөц байгуулах шалгуурууд, үүсмэл үүрэг хариуцлага ба алдагдалтай гэрээний болон дахин зохион байгуулалтын нөөцийн бүртгэл, өрийн бичгийн тусгай асуудал, ажилчдад олгох шагналын өр төлбөрийн бүртгэл; хүү төлөх хугацааны хооронд гаргасан бондын бүртгэл, цуврал бондын бүртгэл, урт хугацаатай өрийн бичгийн бүртгэл; захиалгат хувьцааны бүртгэл;давуу эрхтэй хувьцааны ногдол ашгийн бүртгэл; хорогдуулагч үнэт цаасны бүртгэл ба хувьцааны нэгжид ногдох ашгийг тооцох нь; хүү төлөх хугацааны хооронд хийсэн бондоорх хөрөнгө оруулалтын бүртгэл, хувьцааны эрхэд оруулсан хөрөнгө оруулалтын бүртгэл, хувьцаагаарх хөрөнгө оруулалтын бүртгэлийн аргаа өөрчлөх үеийн тооцоолол;орлого тодорхойлох аргууд; түрээсийн бүртгэл;орлогын татварын бүртгэл; НББ-ийн өөрчлөлт ба алдааны бүртгэл; тэтгэвэр тэтгэмжийн бүртгэл; санхүүгийн тайлангийн тодруулга зэргийг судлана.