Виндоус сервер ба сүлжээ

ECEN325 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Microsoft Windows сервер үйлдлийн системийн үндсэн ажиллагааны зарчмуудтай танилцаж, сүлжээний болон серверийн тохиргоо хийж сурахаас гадна домэйн контроллер ашиглан дунд хэмжээний байгууллагын системийн зохион байгуулалтыг хийж сурах ач холбогдолтой. Мөн Microsoft Windows сервер үйлдлийн системийг ашиглан дунд хэмжээний сервер систем тохируулах, удирдах чадвартай болно

Товч агуулга

Энэхүү хичээлийг судласнаар Microsoft Windows сервер үйлдлийн системийн талаар дунд буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй болно. Хичээлээр сервер үйлдлийн системийг ашиглан сүлжээний тохигоо хийж сурах мөн сервер системүүд болох вэб, домайн, файл, и-мэйл, гарцын болон урсгалын сервер, Active directory Domain service ашиглан хэрэглэгч, группүүдийг зохион байгуулах, төвлөрсөн удирдлага тохируулах засварлах чадвартай болно. Мөн Microsoft Windows сервер менежент, сервер хяналтын систем, update менежмент зэргийг дунд түвшний сүлжээний хувьд хийх чадвартай болно