Дулааны физик

PHYS203 / Бакалавр

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Аливаа физик үзэгдлийг тайлбарлахад кинетик онолыг хэрэглэж чанарын тайлбар өгч чадахаас гадна хялбар тооцоо хийж сурах, тархалтын функцыг ашиглан дундаж хэмжигдэхүүнийг тодорхойлох, дундажаас хазайх хазайлтыг үнэлж сурна. Термодинамикийн хуулиудыг хэрэглэж зарим процессын явагдах зааж сурахын хамт хялбар циклийн тооцоог хийж а.ү.к-ыг тодорхойлох чадвартай болно. Мөн шингэн , хатуу биеийн физик шинж чанарыг молекул-кинетик онол ба термодинамикыг хэрэглэн тайлбарлах анхны дадлага чадвартай болохын хамт бусад үзэгдэлд энэ онолыг хэрэглэж сурна

Товч агуулга

Шингэний статик ба динамик, Кинетик онол, хийн үндсэн хуулиуд, молекулууд хурдаараа хувиарлагдах хууль. Термодинамикын хуулиуд. Энтропи өсөх хууль. Адиaбат, политроп, цикл процесс. Карногийн цикл, түүний а.ү.к. Бодит хий. Ван-дер-ваальсын тэгшитгэл. Джоуль-Томсоны үзэгдэл. Инверсийн цэг. Гадаргуугын таталт. Лапласын даралт, капиллярын үзэгдэл. Кристалл ба аморф бие. Холбоосын хүч. Кристаллын симметр чанар. Миллерийн индекс, оронт тор. Кристаллын эвдрэл, дислокаци. Фазын хувирал, төлвийн диаграмм. Хайлш ба хатуу уусмал