Органик синтез

CHEM405 / Бакалавр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 6 цаг - 8 хоног

Бие даалт: -

Зорилго

Органик нэгдлүүдийг гарган авдаг синтезийн үндсэн арга аргачлалуудын онолын мэдлэгтэй болсноор органик синтезийг оновчтой загварчлан төлөвлөх талаар зохих мэдлэг чадвар эзэмшүүлэх, урвалын бүтээгдэхүүнийг урвалын хольцоос ялган салгах, цэвэршүүлэх арга барилыг олгох, мөн органик нэгдлийн бүтэц байгууламжийг химийн болон орчин үеийн спектрийн аргуудыг хослуулан ашиглаж тогтоох чадварыг эзэмшүүлэх.

Товч агуулга

Органик синтезийн төлөвлөлт ба синтезийн үед заавал бодолцон үзэх сонгомол чанаруудын талаар тухайлбал стереоселектив, химоселектив, орон зайн ойлголтууд багтана. Органик синтезийн чухал хэсэг болох буцах синтез буюу нүүрстөрөгчийн гинжин хэлхээг богиносгох синтезийн аргуудаас гадна нүүрстөрөгчийн гинжин хэлхээг уртасгах С-С холбоо үүсгэх урвалуудыг функциональ бүлгүүдийн хувиргалтын хамт дэлгэрэнгүй судална. Мөн функциональ бүлгүүдийг хамгаалах ба хамгаалалтыг авах зэрэг синтезийн урвалуудыг судлахаас гадна үндсэн анги бүлгийн органик нэгдлүүдийн онцлог урвалын идэвх, тэдгээрийг синтезлэх тогтсон аргууд, урвалын механизм зэргийг төрөлжүүлэн судална.