Бакалаврын судалгааны ажил

THES400 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Бакалаврын судалгааны ажил нь оюутнуудад танхимд олж авсан мэдлэг чадвараа бататган тодорхой сэдэв, асуудлаар эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж, санал дүгнэлт, шийдвэр гаргах, төсөл боловсруулах чадвар, арга барил эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Товч агуулга

Бакалаврын судалгааны ажил нь удиртгал, хоёроос доошгүй бүлэг / бүлэг тус бүр нь хоёроос доошгүй зүйлтэй/, дүгнэлт, ном зүй, хавсралттай байна. Удиртгалд: Судалгааны ажлын зорилго, зорилт, судалгааны арга, сэдвийн судлагдсан байдал, шинэлэг тал, хүлээгдэж буй үр дүн, ач холбогдлыг тодорхойлж, сэдвийн ерөнхий бүтцийг товч тайлбарлана. Судалгааны ажлын үндсэн бүлгүүдэд: Cэдвийн онол, арга зүйн үндэс, нэр томъёоны гол ойлголтуудын тайлбар, үүсэл хөгжлийн тойм, хууль зүйн үндэслэлийг дэлгэрэнгүй байдлаар авч үзэх ба сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлагыг томъёолох, боловсронгүй болгох, өөрчлөх арга замыг тодорхойлж, цаашдын хандлагыг тодорхойлно.