Хүний хувьсал хөгжлийн генетик

ANTH216 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хүний биологийн мөн чанарыг таньж мэдэх, хүний удамшил хувьслын зүй тогтлын механизмыг судлахад оршино. Хүний гарал үүсэл, хувьсал хөгжилтэй холбоотой молекул биологийн судалгаа сүүлийн үед ихээр хийгдэх болсон тул хүний удамшил, молекул биологийн болон амьд байгалийн хувьсал хөгжлийн зүй тогтлыг судалж мэднэ.

Товч агуулга

Хүний удамшихуйн хромосомын онол, молекулын үндэс, амьд биеийн шинж чанарыг тодорхойлж байгаа удамшлын хүчин зүйл, мутаци, нөлөөлөх хүчин зүйлс, ерөнхий зүй тогтол, ангилал, популяцийн тухай ойлголт, удамшил ба орчин, тусгаарлалт ба төрөл ойртолт, шалгарал зэрэг асуудлыг авч үзнэ. Мөн археологийн олдворууд дээр хүний гарал үүсэл, хувьсал хөгжлийн асуудал, он цагийг тогтооход хэрхэн молекул генетикийн арга зүйг ашигладаг талаар үзэх болно.